
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хуулийн биелэлтийг хянан ажиллах бөгөөд 1284 утсаар шударга бус өрсөлдөөний тухай мэдээллийг байнга авахаар болжээ.
Энэхүү хууль үйлчилж эхэлснээр гол нэрийн бараанд Засгийн газраас нийлүүлтийг тодорхой болгох чиглэлд хамтран ажиллах, дэмжих үүрэг хүлээхээр болжээ. Мөн нэгэн шинэлэг зохицуулалт бол шударга бусаар өрсөлдсөн картелийн үйл ажиллагааны тухай мэдээллээ өөрөө илчилж ирсэн бол оногдох торгуулийг 100 хувь хүртэл чөлөөлж болохоор тусгажээ.
Мөн шударга бус өрсөлдөөний талаар үнэн бодитой мэдээлэл өгсөн иргэн, аж ахуй нэгжийг урамшуулж байхаар болов. Томоохон зөрчил гаргасан атлаа 250 мянган төгрөгний торгууль төлөөд өнгөрдөг байсныг өөрчилж орлогын тав хүртэлх хувиар торгох болсноор өмнөх хуулиас багагүй шинэчлэлийг бий болгожээ.
Б.Энхмандах