Энэ тухай шийдвэр гарсан талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Төрийн мэдэээлэл” эмхэтгэлийн Зөвлөлийн дарга Б.Болдбаатар өнөөдөр сэтгүүлчдэд хандаж хийсэн мэдээллийнхээ үеэр мэдэгдлээ.
Энэ шийдвэрийн дагуу “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг төр, захиргааны байгууллагууд, бүх шатны шүүх, прокурор, Засаг дарга нар, их, дээд, дунд сургууль болон нийтийн номын сангуудад нийт 5 670 орчим ширхэгийг үнэ төлбөргүй өгөх ажээ.
Энэхүү “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг хэвлэж үнэ төлбөргүй тараахаас гадна түүнийг Улсын Их Хурлын албан ёсны цахим сүлжээнд байршуулж , андроид үйлдлийн системийг ашиглан эмхэтгэлийн дугаар бүрийг татаж авч унших боломжийг олгосон тухай УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн Зөвлөлийн дарга Б.Болдбаатар онцлон тэмдэглэв.
Улсын Их Хурлын Тамгын газар 1991 оноос хойш хэвлэгдэн гарсан“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн долоо хоног тутмын дугаарууд төдийгүй Монгол Улс нэгдэн орсон, соёрхон баталсан Олон улсын гэрээ, Конвенци нийтэлдэг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн тусгай дугааруудыг цахим сүлжээндээ байршуулсан байна.
Энэ бүхэн Улсын Их Хурал, түүний Тамгын газар төрийн үйлчилгээг шуурхай, нээлттэй, илүү хүртээмжтэй болгох хүрээнд хийж буй ажлын нэг хэсэг ажээ.
Т.МАША