
Нислэгийн цаг уурын төвд “ISO9001:2008 Чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандарт”-ыг нэвтрүүлж, энэ нэр хүндтэй гэрчилгээг цаг уурын салбартаа анхдагч болон авч байна. Олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөмжийн хавсралт ANNEX-3-ын дагуу Нисэхийн цаг уурын үйлчилгээ эрхэлж буй байгууллагад ISO9001:2008-аар гэрчилгээжсэн байх шаардлага тавигддаг. Энэ шаардлагыг хангахын тулд өнгөрсөн гурван жилийн хугацаанд ажлын орчин, ажиллах нөхцлийг сайжруулах, техник, технологийг шинэчлэх, боловсон хүчнийг сургаж дадлагажуулах зэрэг шат дараалсан арга хэмжээнүүдийг авч, зорьсондоо хүрсэн байна. ISO9001:2008 стандартын дагуу чанарын удирдлагын тогтолцоог амжилттай хэрэгжүүлсэнээр гаргаж байгаа бүтээгдэхүүнийг хэрэглэгч, агаарын тээвэрлэгчдийн хувьд Олон улсын иргэний нисэхийн аюулгүй байдлын шаардлага, чанарын олон улсын стандартын шаардлагыг хангаж байгааг баталгаажуулсан тогтолцоотой” гэсэн давхар үнэ цэнийг бий болгож байна. Энэ тогтолцоог нэвтрүүлэхэд ЦУОШГ, БНСУ-ын цаг уурын байгууллагатай хамтран 2013-2015 онуудад хэрэгжүүлэх “Нислэгийн цаг уурын төвийн үйл ажиллагааг сайжруулах нь” төсөл голлох үүргийг гүйцэтгэж байна.
Т.МАША