Монголын Боловсролын хүрээлэнгийн урилгаар Японы Оберлин их сургуулийн доктор, профессор Ёширо Танака “Даяарчлалын үеийн боловсролын чиг хандлага” сэдэвт лекц уншихаар Монголд хүрэлцэн ирээд байна.
Профессор Танака нь олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн зөвлөх бөгөөд АНУ-ын Үнэлгээ, Стандарт, Сурагчдын тестийн судалгаа хийдэг Үндэсний Төв (CRESST), Олон улсын боловсролын хөгжлийн төв (CIDE) зэрэг олон улсын байгууллагуудад зөвлөхөөр ажиллаж байжээ. Тэрбээр “Дэлхийн боловсролын стратеги”, “Японы бакалаврын сургалтын хөтөлбөрийг эргэн харах нь”, “Ази, номхон далайн орнуудын дээд боловсролын хүртээмж, тэгш байдал, хүчин чадал” зэрэг томоохон бүтээлүүдээрээ Японд төдийгүй Европын орнуудад нэлээд нэрд гарч, хүндлэгддэг нэгэн аж.

Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэд, багш нар Японд сургалтад явах үеэрээ профессор Танакагийн уншсан “Даяарчлалын үеийн боловсролын чиг хандлага” хэмээх сонирхолтой лекцийг сонсох завшаан тохиосон байна. Тэд одоогийн сургалтын арга зүйг хэрхэн өөрчлөх талаар тодорхой санал дэвшүүлсэн, ирээдуйн боловсролын чиг хандлагыг тодорхойлсон тэрхүү үнэтэй мэдээллийг Монголын эрдэмтэн судлаач, багш, бодлого боловсруулагч нарт хүргэх саналыг БШУ-ны сайд Л.Гантөмөрт уламжилжилж дэмжлэг авч чаджээ. “Даяарчлалын үеийн боловсролын чиг хандлага” сэдэвт лекц энэ сарын 7-ны бямба гаригийн 10.00 цагаас МУБИС-ийн А байрны хурлын зааланд болох юм байна.
Т.МАША