Паласиосын ах дүүс рекорд тогтоов

Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

Паласиосын ах дүүс рекорд тогтоов

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ах дүү хоёр нэг улсыг төлөөлөн оролцох явдал тийм ч ховор биш байсан. Харин ах дүү гурав нэг улсын төлөө хүчин зүтгэсэн анхны тохиолдлын гэрч нь та бид боллоо. Гондурасын шигшээ багт Уильсон Паласиос болон Жонни Паласиос нар багтаж Өмнөд Африкт хүрэлцэн ирээд байсан бол нэмээд Жерри Паласиос шигшээдээ дуудагдсанаар дэлхийн аваргын түүхэнд ах дүү гурав нэг багт тоглосон анхны тохиолдол рекорд болон түүхэнд үлдлээ. 29 настай Жэрри Паласиос нь Хятадын лигийн “Ханжоу Грийнтаун” багт довтлогчоор тоглодог бөгөөд гэмтэл авсан Италийн “Торино” багийн довтлогч Жулио Сезарын оронд шигшээдээ өчигдөр дуудагдсан байна. Харин түүний дүү Уильсон Паласиосыг хөлбөмбөг сонирхогчид Английн Премьер лигийн “Тоттенхэм Хотспур” багт тоглодгоор нь сайн мэдэх байх. Харин ах дүү Паласиосын хамгийн бага нь болох Жонни нь одоо 24 настай бөгөөд Гондурасын “Олимпиа” багт хүчин зүтгэдэг хамгаалагч юм. Эдгээр гурван Паласиосоос гадна Эдвин Паласиос, Милтон Паласиос гэсэн хөлбөмөгчид Гондурастаа байгаа. Урьд нь хөлбөмбөгийн түүхэнд ах дүү тав мэргэжлийн хөлбөмбөг тоглож байсан тохиолдол манай гаригт тун ховорхон юм.

А.Анхбаяр
Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж