Барилгынхан үнээ үндэслэлгүй нэмжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.04-нд нийтлэгдсэн

Барилгынхан үнээ үндэслэлгүй нэмжээ

ШӨХТГ барилгын компаниудад шалгалт хийж буй. Учир нь, шинээр ашиглалтад орсон орон сууцны метр квадратыг нь дутуу тооцож өгдөг талаар иргэдийн гомдлын мөрөөр шалгахад үнэн байсан нь батлагдсан байна. Метр квадратын зөрүүгээс болж иргэд барилгын компаниудад хамгийн багадаа 2.8 саяас дээш төгрөг завшуулж байсан аж. “Тайгам Алтай”, “Асар парпатиз”, “Залуус хороолол”, “Гангар инвест” зэрэг  барилгын компаниуд иргэдийг ихээр хохироож байсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Мөн барилгын компаниуд үндэслэлгүй үнээ нэмснийг шалгалтаар илрүүлжээ. Иймээс барилгынханд хандаж тав хоногийн дотор зөрчлөө арилгуулахыг үүрэг болгосон байна. Хэрэв зөрчлөө заасан хугацаанд арилгахгүй бол барилгын тусгай зөвшөөрлийг цуцалж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэрийг нь зарлах гэнэ. Эрүүгийн цагдаагийн газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, Барилга, хот байгуулалтын яам, ШӨХТГ хамтран уг шалгалтйг хийсэн бөгөөд бүр заримд нь иргэдийг залилсан гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг ч үүсгэх боломжтой гэнэ.

Н.ГЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж