Европчууд Сирийн дайнд оролцох нь ихсэв

Хуучирсан мэдээ: 2013.12.04-нд нийтлэгдсэн

Европчууд Сирийн дайнд оролцох нь ихсэв

Баруун Европын олон хүн Сирийн босогчдын эгнээнд нэгдэх болов. Сүүлийн үед Европын 11 орны 1,2-1,7 мянгаад хүн Сирид очиж байлдахаар шийдсэн тухай Associated Press мэдээлэв.

Сирид байлдах хүсэлтэй  хүмүүсийн тоо Франц, Герман, Бельги, Шведэд ихээр нэмэгдсэн ажээ. Жишээлбэл, Данийн 21 настай залуу шоронд хоригдож байхдаа Сирийн дайнд татагдсан байв. Түүнд босогчдын интернэтээр тараасан видео бичлэг хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн гэнэ. Тэрээр Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэж очжээ. Дараа нь зэвсэг барьсан зургаа интернэтэд тавьсан байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж