Хайчилбарын мастер, зураач С.Төрбурам

Хуучирсан мэдээ: 2013.12.04-нд нийтлэгдсэн

Хайчилбарын мастер, зураач С.Төрбурам

С.Төрбурам: Бид дараа
дараагийн чадалтай залуустаа гүүр тавьж өгөх ёстой.

Азийн орнуудад  хүчтэй хөгжих болсон цаасан бар буюу
хайчилбарын урлаг орчин цагийн Монголын  дүрслэх урлагт 
ялангуяа  номын чимэг зургийн салбарт амжилттай  хөгжиж ирсэн билээ.


1960-70 –аад оны  номын чимэг зурагт 
МУСГЗ агсан  Д.Сандагдоржийн  уран хайчилбраар  бүтээх
болсоныг  хүү С.Төрбурам  өвлөн авч 1990 оны цагаан морин жил
зарласан  “Монголын  нууц товчоо” номын чимэг зургийн уралдаанд  
тэргүүн байр  эзлэж байжээ.Мөн  манай нэртэй уран хайчилбарч
С.Баатарцогийн  Монгол ардын үлгэрийн  сэдвээр  бүтээсэн
цаасан  хайчилбар  1990 –ээд оны сүүлээр АНУ-д ном болон хэвлэгдэж
байсан юм.

С.Төрбурам, С.Баатарцог нар “Сэтгэмж “ дизайны
дээд  сургуульд багшилж байхдаа  олон арван  уран
хайчилбарчдыг  бэлтгэн гаргасан  байдаг.

Ингээд АНУ-д ажиллаж, амьдарч буй хайчилбарын нэрт мастер, зураач
С.Төрбурамтай интернэтээр ярилцсан ярилцлагыг уншигчдадаа толилуулж байна.


-Та Америкт амьдраад багагүй оныг үдэж байна. Юун түрүүнд аль хотод, ямар ажил
эрхлэн амьдарч буйгаа танилцуулаач. Сураг сонсох нь ээ, уран бутээлээ туурвиад,
үзэсгэлэнгээ гаргаад амжилттай яваа гэсэн? 


-Америкт ирээд даруй таван жил болжээ. Цаг хугацаа биднийг хүлээдэггүй болохоор
нэг л мэдэхэд он цагийг үдсэн байх юм. Одоо Калифорни мужийн Бениция гэдэг
жижигхэн хотод, бусдын л адил ажиллаж, амьдарч байна. Ирээд мэргэжлийн
чиглэлээр ажиллаж үзлээ. Энэ хугацаанд их зүйл сурч, эргэн тойрноо дахин огт
өөр нүдээр харж, мэдэрч, ажиллаж сурч байх шив дээ. Юутай ч аль болох
мэргэжлийн хүмүүстэй ойр байх гэж хичээсэн болохоор ч юм уу азаар их сайн
хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа. Харин одоохондоо гэр зуур, өөрийнхөө бүтээл,
ном хоёр дээр арай тогтвортой ажиллаж байна даа. Энд ирээд тийм олон үзэсгэлэн
гаргаагүй ээ. Эхлээд үзэсгэлэн гаргая гэж боддог байлаа. Сүүлдээ эндхийн
урлагийн ертөнц рүү гүн орох тусам зүгээр нэг үзэсгэлэн гаргах хангалтгүй
санагдаж, эндхийн бүтээлчдийн хэмжээнд, тэр орчинд нь, тэр хүрээнд нь орж
яагаад болохгүй гэж бодох болсон. Гэхдээ юм гэдэг тийм ч амар байдаггүй шүү
дээ. Энд урлагийн зах зээл гэдэг тийм ч амар хялбар зүйл биш байдгийг ойлгосон.
Энгийн үзэсгэлэн гаргах, үзэсгэлэнд оролцох гэдэг тийм ч хэцүү биш ээ. Харин
өөрийн хийж байгаа зүйлээ олны хүртээл болгох, олон нийтэд таниулах, дээр нь
зах зээлд оруулах гэдэг амаргүй зүйл байдаг юм байна. Мэдээж уран бүтээлчийн
хувьд бол хийж л байна. Урьдахаасаа мэдээж өөрчлөгдөж, огт өөр төвшинд явж
байгаа. Өөрөө өөртөө л өндөр хариуцлага тооцож, хийж сууна даа.

Гэхдээ Америкт хайчилбар Европын улсууд тэр тусмаа
Швейцарь, Франц, Герман, Польш, Орос шиг олны хүртээл болоогүй, шинэ тулгар
урлагийн төрөл шахуу юм. Америкийн Пенсильванн мужаас өөр мужид тэр бүр
хайчилбарыг мэддэггүй гэхэд болно. Уулзсан хүмүүс 1920 оны үед л сүүдэр дүрс
хийдэг ганц хоёр хүн байсан гэх боловч хэн, хэзээ, ямар зүйл хийсэн талаар
тодорхой зүйл бага юм билээ. Зарим хүмүүс миний эмэг эхийн ийм хайчилбар бий
гэх ч юм уу, эсвэл надад дээр үеийн өвөөгийн маань өгсөн хөрөг байгаа ч гэх юм
уу, нэг л үлгэр домгийн юм шиг, эсвэл огт мартагдсан зүйлээ олохгүй байгаа юм
шиг сэтгэгдэл төрөх нь энүүхэнд санагдах үе зөндөө тааралдаж байлаа. Энд миний
мэргэжилтэй их ойр урлаг бол комикс байсан. Сан-Франсиско, Сан-Хосе, Сан Диего,
Оакланд хотуудад болдог комиксийн зөвлөгөөнүүдийг аль болох алгасалгүй үзэж,
бас ч зүгээргүй 2-3 удаа өөрийнхөө бүтээлүүдийг тавьж хүмүүст сонирхуулж, санаа
оноо солилцож үзсэн шүү.

дэлгэрэнгүйг: http://mongol-style.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж