“Лейкерс” долоо дахь тоглолтыг бий болголоо

Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

“Лейкерс” долоо дахь тоглолтыг бий болголоо

Коби Брайнт 26 оноо, По Газол 17 оноо, 13 удаа самбараас бөмбөг авснаас гадна бусад тоглогчид гайхалтай байснаар 89:67 харьцаатай талбайн эзэн “Лейкерс” ялалт байгуулж, цувралыг 3:3 болгон тэнцүүллээ.

NBA-ын аваргын төлөөх зургаа дахь цуврал тоглолт өнөөдөр өглөө өрнөсөн бол долоо дахь тоглолт баасан гаращигийн өглөө 09.00 цагаас эхэлнэ.

Рон Артест ч өмнөх муу тоглолтуудаа эвдэж, эхний үед найман оноог багтаа авчирснаар 2005 оноос хойш анх удаа шигшээд долоо дахь тоглолтыг гаргаж чадлаа.

“Селтикс”-ийн сэлгээний тоглогчид эхний гурван үед ямар ч оноо аваагүй бөгөөд төвийн тоглогч Кендрик Перкинс эхний үед өвдгөндөө авсан бэртлийн улмаас талбайд эргээд гарч ирсэнгүй. Шийдвэрлэх долоо дахь тоглолтод оролцох эсэх нь ч одоогоор тодорхойгүй байгаа ба ямартай ч талбайд эргэн гарч ирээгүй нь бэртэл тийм ч хөнгөн биш гэдгийг нотоллоо.

“Бостон”-ы тоглогчдоос Рей Аллен 19 оноогоор багаа тэргүүлсэн бол гараанд гарсан бусад гурван тоглогч тус бүр 10 дээш оноог авчээ. Гэвч эдгээр оноонууд хангалттай байгаагүйн дээр Перкинсийг үгүй болсноор самбарт “Нуурынхан” илт илүүрхсэн юм.

Үүний илрэл нь тоглолтын туршид “Лейкерс” 52  удаа самбараас бөмбөг авсан бол Бостон хотын залуус 39 удаа самбараас бөмбөг авчээ.

“Лейкерс”-ийн сэлгээний тоглогчид энэ тоглолтод нийтдээ 25 оноог авсан байна. 

Тоглолтын үр дүн эрт шийдэгдсэн учир нийтдээ 24 тоглогч тус бүр талбай дээр ямар нэгэн байдлаар гарчээ. Тэр дундаа Газол 42 минут тоглосон нь хамгийн их хугацаа байлаа.

Мөн өмнөх тоглолтууд өрнөж байсан тэр заншлын дагуу эхний үед “Лейкерс” 28:18 харьцаатай илүү тоглож, ялалт байгуулжээ. Тоглолт бүрийн ялагч нь эхний үеийн ялагч байсан нь 2010 оны шигшээ тоглолтын нэг онцлог.

Улмаар эхний хагас 51:31 харьцаатай өндөрлөж, “Лейке”рс 20 онооны давуутай болсон нь тэдэнд итгэлийг төрүүлсэн нь гарцаагүй.

Б.Ялалт
Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж