
УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачилсан төрийн өндөр албан тушаалтнууд оффшор бүсэд данстай байх, мөн түүнд хадгаламжтай байхыг хориглосон хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн нь гишүүдийн дунд ширүүхэн мэтгэлцээн өрнүүлж, зарим нэг нь хувийнхаа амьдралын нууцыг ч дэлгэж эхлэв. Уг төслийг эсэргүүцэж байгаа УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нөхөртэй “хайргүй”-гээ олон нийтэд зарлалаа. Тэрбээр “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа “Би нөхөртөө хайртайдаа ингэж яриад байгаа юм биш. Хүний эрхэд хайртайдаа ингэж ярьж байгаа юм” гэжээ. Утга нь бол сайд нөхөртөө “хайргүй” юм байна, ингэж л ойлгогдож байна. Хайргүй хүнтэйгээ яаж амьдардаг юм болоо, би лав чадахгүй. Үнэнээ хэлээд хоёр тийш болох байсан, харин сайд Ц.Оюунгэрэл бүр олон жил амьдарчихсан байх юм. Америкт суралцаж байхдаа нөхөр Жефритэйгээ танилцсан тухайгаа МИ-25 дугаар суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлж байсан санагдана.
Мөн “Ногоон нүдэн” лам зохиолоос эхлээд цөөнгүй бүтээлээ америк хэл дээр орчуулахад Жефригийнх нь нөмөр нөөлөг, зөвлөгөө их байсан тухай магтан ярьж байв. Одоо тэгтэл хайргүй. Жефри нь сайдыг өөртөө хайргүйг мэддэг байсан уу, өнөөдөр мэдсэн бол гомдолтой, голдоо ортол харлаж суугаа байх даа.
Хүний эрхийг дээдэлдэг сайд яагаад хамт амьдарч буй хүнээ хайргүй гэж зарлана вэ. Энэ олон жилийг хайртай юм шиг аашилж хамт амьдарсан хэрэг үү.
Г.ШАРХҮҮ