Хуучирсан мэдээ: 2013.12.04-нд нийтлэгдсэн

Google компани өөрийн интернэт хөтөч Chrome-ын арр-ыг андройд болон iOS үйлдлийн системтэй гар утас, таблетуудад зориулан шинэчлэн гаргахаар ажиллаж буй тухайгаа мэдээлжээ.

Уг арр-ын бета хувилбар ирэх оны нэгдүгээр сар гэхэд бэлэн болно хэмээн тус компанийн хөгжүүлэгч Joe Marini хэлсэн байна.

Шинээр гарах арр нь тус интернэт хөтөчийн одоо байгаа боломжууд дээр олон шинэчлэлтийг нэмсэн байх ба хамгийн хурдан, бас найдвартай хөтөч гэдгээ дахин батлах сайн бүтээгдэхүүн гарна хэмээн амлажээ.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж