
Дэлхийн аваргын эхний тоглолтоо Парагвайн эсрэг хийж 1:1-ээр тэнцсэн Италичуудын хувьд дахин нэг муу мэдээ байна. Тоглолтын завсарлагаар талбайг орхисон Жанлужи Буффоны өгзөгний булчингийн гэмтэл нэлээд хүндэрсэн бололтой. Магадгүй энэ гэмтэл нь түүнийг гэрт нь буцааж магадгүй талаар “Скуадра Аззури”-гийнхан үг цухуйлгаад эхэлсэн байна. 32 настай Буффоныг орлож Федерико Маркетти талбай дээр муугүй тоглолтыг үзүүлсэн юм. Италийн шигшээ дараагийн тоглолтоо Шинэ Зеландын эсрэг энэ сарын 20-нд хийнэ. Тухайн тоглолтод Буффон өөрөө талбайд гарахыг хүсч байгаа ч багийн эмч Энрико Кастелаччи үүнийг нь хоригложээ. Харин аз байвал ЖиЖи хасагдах шатанд багтаа тусалж магадгүй.
А.Анхбаяр
Score Studio