Орон нутгийн өмч асуудал үүсгэж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

Орон нутгийн өмч асуудал үүсгэж байна

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар Монгол Улсын 2009 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын 2009 оны жилийн эцсийн санхүүгийн нэгдсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Хуралдаанаар төсөвт төвлөрүүлэх өр авлагыг барагдуулах талаар голлон ярилцаж байна. Тухайлбал, Татварын ерөнхий газрын байцаагчид томоохон аж ахуй нэгжүүдэд акт тогтоодог боловч үүнийг нь хүлээн зөвшөөрөлгүй шүүхээр маргадгаас болоод хугацаа сунжирч улсын төсвийг хохироодог байна. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд 100 тэрбум төгрөгний өр барагдуулах маргаан бий болсон байна. Мөн гурван аймаг улсын төсөвт татах хөрөнгийг хасаж баталсаныг шүүмжилж дээд шатны байгууллагын шийдвэрийг доод шатны байгууллага нь өөрчлөх зүйл нь байж болохгүй зүйл бөгөөд үүнийг эргэн харах хэрэгтэй байгааг гишүүд анхааруулж байв.  Энэхүү асуудлын хамгийн маргаантай байгаа нь Өмнөговийн жижиг Тавантолгойн ордын 51 хувийг орон нутгийн өмч байгаагаас үүдэж байгаа юм. Хуралдаан үргэлжилж байна.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж