&#34Premier Tailor” эрчүүдийг гоёно

Хуучирсан мэдээ: 2013.12.04-нд нийтлэгдсэн

&#34Premier Tailor” эрчүүдийг гоёно

Ихэмсэг, дэгжин эрчүүд ээ, анхаарлаа хандуулна уу. Шинэ жилээр эрчүүд ч гэсэн ганган, хээнцэр харагдаж, бүсгүйчүүдийн нүд унасан чанартай хүрмээр гоёх хэрэгтэй биз дээ. Гэхдээ яг өөрийнхөө биед таарсан маш чанартай материал бүхий сонгодог хүрмийн сонголт хийхэд Монголын нөхцөлд бэрхшээл гарах нь элбэг. Ийм тохиолдолд та хэнд хандаж болох вэ?

Тэгвэл бид танд "Premier Tailor” компанийг санал болгож байна. Тус компани нь загварын дахин давтагдашгүй байдлыг эрхэмлэгч дэгжин эрчүүдэд зориулж, Итали загварын ажил хэрэгч хувцсыг БНСУ-д захиалгаар урлуулан авчирч байна. Монголын улс төр, бизнес, спортын алдартнуудын сонгон үйлчлүүлэх болсон "Premier Tailor”-ыг сонгосноор та зөвхөн өөртөө зориулж хийлгэсэн хүрэмтэй болох бөгөөд сонирхол, шаардлагадаа нийцүүлэн 4000 гаруй үндсэн материал, 100 гаруй доторлогооны материалаас сонголт хийх боломжтой юм. Таны захиалгыг хувцас үйлдвэрлэлийн салбарт 37 жилийн туршлагатай “Harrison Tailor” компани урлах болно.

Зуун хувийн ноос болон торгоны орцтой тансаг зэрэглэлийн, тоос татдаггүй, үрчийдэггүй, халдаггүй гэхчлэн өндөр чанартай материалууд таны сонголтод бий. Мөн дотор халаас, цамцны ханцуйнд өөрийн овог, нэр, нэрний эхний үсгээ бичүүлэх, товч, товчны нүхний загвар сонгох гээд хүрмээ та өөрийнхөө хүссэнээр захиалахын сацуу гутал, цамцаа ч даатгаж болохыг эрчүүддээ сануулъя.

Магадгүй та, шинэ жилийн баяраар Tuxedo өмсөх гэж байгаа бол маш яаралтай "Premier Tailor”-т хандаарай. Бас хүйтний улиралд өмсөх ноосон хүрмээ авч амжаагүй байгаа бол мэдээж "Premier Tailor”-т ирэх хэрэгтэй.

Хэрэв дэлгүүрт цаг товлон ирэх боломжгүй бол мэргэжлийн дизайнерууд таны гэр, оффист хүрэлцэн очиж, захиалгыг хүлээж авах болно. Хамгийн гол нь таны захиалсан хүрэм, гутал, цамцыг 3-4 долоо хоногийн дараа хүргэх тул яаран захиалгаа өгөх нь чухал.

Нийт 15 загвар, таван өнгөний сонголтоор гутал захиалах боломжийг “Premier Tailor” олгож байна. Үйлчлүүлэгчийн хөлнөөс хэмжилт авч өндөр зэрэглэлийн Итали материалаар БНСУ-д гараар /hand made/ оёулдгаараа онцлогтой. Галд шатаан гарган авсан зөөлөн чанарын Итали арьсыг зөвхөн таны хөлд тохируулан урласан байх тул холгож, өвтгөх зэрэг асуудлыг бүрэн шийдсэн болно.


ХАЯГ: Яармаг дахь “Вива Сити” хорооллын S8 дугаар байр.
“Premier Tailor” дэлгүүр


ХАРИЛЦАХ УТАС: 8811-7242




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж