Өнгөрсөн долоо хоногийн сүүлийн өдрийн арилжаагаар Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр WTI маркийн нефтийн дөрөвдүгээр сарын нийлүүлэлтийн нэг баррелийн үнэ 80,68 ам.доллараар зарагдлаа. Хятадаас ирсэн мэдээ нефтийн үнийг өсгөсөн байна. Хятадын Ерөнхий сайд Вэн Жябао эдийн засгийг дэмжих дэмжлэгээ үргэлжлүүлнэ гээд нэмэлт хөрөнгийг хөдөө аж ахуй, нийгмийн салбарт оруулна гэсэн юм.