Уулсын дундах Утаанбаатар

Хуучирсан мэдээ: 2013.12.04-нд нийтлэгдсэн

Уулсын дундах Утаанбаатар

Утаатай улсынхаа төлөө санаа зовнисон, утааг алга болгох нь жиргээчдийн төдийгүй улсын хэмжээнд тулгамдсан асуудал болоод буй. Энэ өдрийн /12.03/  жиргээ ч мөн утааны талаарх шүүмжлэл, саналаар эхэлсэн юм. Утааг арилгах талаар сүүлийн 10 гаруй ярьж байгаа ч үр дүн нь өнөөдөр ямар байдалтай байгааг хэн хүнгүй мэдэж буй. Нийслэлийнхээ утааг хүчрэхгүй байхад дээрээс нь таван аймаг бас гамшгийн хэмжээнд хүрсэн. Улиг болсон утааны сэдэв ч улиглаж байж л арилгуулах нь гэж болжморууд жиргэсээр. Болжморууд утааны талаар юу гэж жиргэснийг хүргэе.

-Munkhbat Chinbat ‏@Munkhbat_c. УИХ-г татан буулгы тэд утаа ч арилгаж чадахгүйн байна. Үхсэн хатсаны чинь шинэчлэл. 2 дахь өвлөө үзлээ улиг болсон утаагүй зуухаа л хийсээр

-Баянмөнх.Г ‏@gbayanaa. Монгол улсад 600 гаруй мянган машин замын хөдөлгөөнд оролцдог. 90% нь 10 жилээс дээш ашигласан машин байдаг. 10% нь шинэ машин. #хортутаа

khorol ‏@horol6. Байшин барьж гэр хорооллоо багасгаж чадахгүй энэ цагт гэрийг байшин болгож амьдрах л гарц байгаа. Шалнаас нь хананаас нь цахилгаанаар халааж.

Ts.Bat-Erdene ‏@tsbat_IT.Сайд дарга нар минь..та нарыг шүүмжлээд байдаг манийгаа боддоггүй юмаа гэхэд энэ олон хүүхэд багачуудыг бодож утааны эсрэг юм хийгээч дээ..

Амарсанаа Наранбаяр ‏@hnaranbayar. @tsbat_IT Сайд дарга нарт "ДЦС5-а гялс барьчиха, тэгвэл гэр хорооллоо цахилгаан "Тенээр" хангах том бизнес шахаа байна гээд дамжуулаад өгөөч

odbayar ‏@odbayarod.@tsbat_IT одоо утааны эсрэг ямар нэгэн зоригтой шийдвэр гаргадаг цаг үе нь эс тэгвээс хэсэг хугацааны дараа бүгд дасаад мартна.
Энхмэнд ‏@enhmendo.@nbaterdene пууаахахаха. Оросын зөн билэгч нөхрөөр сүнс мүнс тонилгуулж байхаар утаа соруулаад явуулчихгүй манайхан бас динэг ээ@ariunbileg

Жиргээчид өөрсдийн санааг цөөн үгээр илэрхийлдэг учир утааны талаар сонирхолтой ишлэлүүд гаргасан байсныг хүргэе.

-Цэвэр агаар сан гэхээр
Цэвэр ашиг гэж сонсогдоод
Утаагүй зуух төсөл гэхээр
Ургадаг мөнгө гэж сонсогдоод
-Утааг арилгах зөгнөлт болон бодит хоёр зам байна.
Бодит нь-Хар гаригийнхан ирж утааг арилгах
Зөгнөлт нь- Бид өөрсдөө утаагаа арилгах
-Утаатай орой, Тамхи татдаг хүнтэй, Дизель машины арын машинд түгжирч явна
-Уул тийшээ хог нь тэлсэн
Үүлс дээшээ утаа нь тулсан
Улсын маань нүдний булай
Улаймбаатар үнэхээр сайхаан
-Бор, борхон утаанд чинь
Борхон нүд минь ширгэчих гээд байна
Бодсон санасан хараалын үгээ би
Бусдаас нуулгүй ярьчихгээд байна
-Утаагүй зуухны бизнес
Улстөрчдийг тэжээнэ
Урсан орох мөнгө нь
Уул овоо шиг
Ураг төрлөө сөнөөж
Улам цөөрүүлэхийн тулд
Улам их ажиллаж байна                               

Утааны талаарх жиргээнээс гадна энэ өдөр Төрийн соёрхолт дуучин Д.Болдын дууны ая, клипний санаа хулгайлсан тухай сэдэв нэлээд хурц хөндөгдөв. Дуучин өөрөө жиргээчдийн дунд орж ирж албан ёсны тайлбар хийсэн ч жиргээчид өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байсан юм. Дуучин Д.Болд өөрийн твиттер хуудастаа  “Dorjsuren Bold ‏@DorjsurenBold.  DOZ entertainment 15 say-aar ene klipiig hiisen.zohioliig bas nairuulagchaar Dorjsuren ajillsan” гэж бичсэн байсан ч энэ өдрийн жиргээчдийн ярианы гол сэдэв байсан юм.

Болжморууд,
– Оюун ‏@jjangum. Cүүлдээ Болдыг дуугаа дуу л дуул, клип битгий хийлгэ гэж хэлмээр боллоо. Хүн амьтан барьж идэхнээ хөөрхийг. Ядаж бас том сэтэр нь гай юмаа

Nogoolin ‏@rainbowgl7. "@Gumpaa: нэг нь хулгайлж клип хийгээд негеех нь мэдэхгvй тоглоод бүр нөгөөх нь мундаг гэж шагнал өгөөд. Ер нь Рагу зөв хэлжээ"

-Чансаа ‏@AmartuvshinD. “Кадр, сурталчилгааны хэсгээс “хулгай” хийснээрээ DOZ энтертайнмент

-Отгонжаргал ‏@otgonjargal2. @idergovi ёс зүйтэй бол буцааж өгөх байлгүй дээ
-ЧОЙ. БАТТУЛГА ‏@CHoiBattulga. "Ядарсан ч" ард иргэд УРЛАГИЙНХАНыг хангалттай ЭРХЛҮҮЛСЭН Ш ДЭЭ. Болдын ямар бүтээл мөнхрөхийн.Шоу бизнес.
-П.М ‏@pmardai. Болд бол монгол дэвээ садрааг хөгжүүлж л ядаж байгаа дэвээ дуучин хүн …хулгайлаа л биз бид сонсоо л биз..өөрөө тоохгүй бэлтгэлээ хийгээд

Тоймлосон: Цахим Болжмор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж