
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мягмар гаригийн орой Цагаан ордон дахь ажлын өрөөнөөсөө америкчуудад хандан үг хэлэхдээ “Бритиш Петролиум” компанийг хариуцлагагүй алдаа гаргасан гэж буруушаагаад Мексикийн буланд газрын тос цутгаж байгаа нь далайн амьдралд аюул учруулж, усан замд саад болж байна гэж ярьсан бөгөөд учирсан хохирлыг арилгах зардлыг “Бритиш Петролиум” компаниар төлүүлэх болно гэж мэдэгдлээ. “Ассошиетэд пресс” агентлагын хийсэн судалгаанаас үзвэл судалгаанд оролцсон америкчуудын 52 хувь нь хямралын асуудлыг зохицуулж байгаа Обамагын арга барилыг шүүмжилж байгаа нь өмнөх ерөнхийлөгч Жорж Буш Катрина хар салхинаас үүдсэн гамшгийн хариуд арга хэмжээ хангалтгүй авсан гэж шүүмжилж байсантай дөхөж очиж байна.
Сэтгэл дундуур байгаа үндэстнийхээ урмыг сэргээх том зүйл Обама амласангүй. Харин тэрээр Миссиссипи мужын захирагч Рей Мабусыг Мексикийн буланг нөхөн сэргээх урт хугацааны төлөвлөгөө боловсруулах үүрэг өгсөн бөгөөд энэ төлөвлөгөөг “Бритиш Петролиум” компаниас зардлыг нь гаргуулан хэрэгжүүлэх болно гэж ярьсан байна.
Т.Бадрах