З.Занабазар Б.Сайтиевийн нэрэмжит тэмцээнд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.12.03-нд нийтлэгдсэн

З.Занабазар Б.Сайтиевийн нэрэмжит тэмцээнд түрүүллээ

ОХУ-ын Красноярск хотноо арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд ОХУ-ын Гавьяат тамирчин, олимпийн гурав, дэлхийн болон европийн зургаан удаагийн аварга, МҮОХ-ны “Чингис трофей” шагналт, Оросын алдарт бөх Б.Сайтиевийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын IХ дэх удаагийн тэмцээнд болж өндөрлөлөө.

Алдарт бөх В.Сайтиевийн хэлсэн “Өөрийгөө ялсан хүнд хүч тэнхээ ирдэг” гэх үгийг уриагаа болгосон энэ удаагийн тэмцээнд Бельги, БНСУ, Иран, Казахстан, Монгол, Тажик, Узбек, ХБНГУ болон ОХУ-ын бүрэлдэхүүний Буриад, Дагестан, Ингушет, Тува, Хакасс, Чуваш зэрэг бүгд найрамдах улс, муж, хотуудын 348 өсвөрийн бөхчүүд өрсөлджээ.

Тус тэмцээнд Монголын тамирчдыг төлөөлж Нийслэлийн шигшээ багийн дасгалжуулагч П.Чулуунбаатараар удирдуулсан 15 бөх барилдсанаас 54 кг-ын жинд хүч үзсэн З.Занабазар таван тойрог барилдаж, алтан медаль хүртжээ. Олон улсын хэмжээний мастер З.Занабазар нь энэ онд Азийн өсвөрийн аварга цол хүртэж, өсвөрийн ДАШТ-ий хүрэл медалийн эзэн болсон юм.

Тэмцээний дүн:

35 кг

1. Муса Мехтиханов /Дагестан/
2. Уулу Кенжебек /Киргиз/
3. Александр Балтуев /Эрхүү муж/
3. Федор Балтуев /Эрхүү муж/

38 кг

1. Антон Якименко /Красноярскийн хязгаар/
2. Ерболат Рахманов /Казахстан/
3. Муслим Мехтиханов /Дагестан/
3. Тохтогул Уул /Киргиз/

42 кг

1. Рыскелды Аскамбаев /Казахстан/
2. Жавохир Иристаев /Казахстан/
3. Шерзод Шамсутдинов /Узбек/
3. Ербол Дильмагамбетов /Казахстан/

46 кг

1. Гуломжон Абдулаев /Узбек/
2. Разамбек Жамалов /Дагестан/
3. Хан Виктор /Хабаровын хязгаар/
3. Эмами Йонес /Иран/

50 кг

1. Ахмед Мажидов /Дагестан/
2. Еркебулан Борангалиев /Казахстан/
3. Руслан Жендаев /Красноярскийн хязгаар/
3. Дархан Калкенов /Казахстан/

54 кг

1. Занданбудын Занабазар /”Арслан” клуб/
2. Гачахан Аскеров /Ханты-Мансийскийн автономит тойрог/
3. Мухамбет Каутбек /Казахстан/
3. Уулу Курманбек /Киргиз/

58 кг

1. Дин-Ислам Ажиев /Дагестан/
2. Мунзук Шораан /Тува/
3. Муслим Мускаев /Дагестан/
3. Антон Евдокиев /Буриад/

63 кг

1. Байыр Ондар /Красноярскийн хязгаар/
2. Дмитрий Зайнидинов / Красноярскийн хязгаар/
3. Жаныбек Аллахунов /Киргиз/
3. Эльбрус Болотаев /Ханты-Мансийскийн автономит тойрог/

69 кг.

1. Николай Сушков /Красноярскийн хязгаар/
2. Артур Хачатарян /Красноярскийн хязгаар/
3. Ильяс Жумай /Казахстан/
3. Манафиан Хамед /Иран/

76 кг

1. Азамас Козырев /Ханты-Мансийскийн автономит тойрог/
2. Нарбес Изабеков /Киргиз/
3. Магомед Шахруханов /Дагестан/
3. Миржан Алтымышев /Киргиз/

85 кг.

1. Хабиб Абдулаев /Ханты-Мансийскийн автономит муж/
2. Дмитрий Якименко /Кемерово муж/
3. Михаил Самсанов /Кемерово муж/
3. Шолбан Монгуш /Красноярскийн хязгаар/

100 кг.

1. Эрик Тиель /ХБНГУ/
2. Фируз Якубов /Тажик/
3. Иван Короткевич /Красноярскийн хязгаар/
3. Юрий Власко /Красноярскийн хязгаар/

120 кг.

1. Семен Коломийцев /Красноярск)/
2. Кирилл Завгородний /Красноярскийн хязгаар/
3. Егор Зубков /Кемерово муж/
3. Оол Кашпек /Казахстан/

Д.ӨЛГИЙСАЙХАН /МЧБХ/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж