Яамныхан Түрээсийн хуулийг судална

Хуучирсан мэдээ: 2013.12.03-нд нийтлэгдсэн

Яамныхан Түрээсийн хуулийг судална

Нэр бүхий гишүүд Түрээсийн тухай хуулийн төсөл боловсруулж, өргөн барихад бэлтгэж байгаагаа зарласан. Тэгвэл хууль санаачлагчид энэхүү төслөө Эдийн засгийн хөгжлийн яаманд судалгаа хийлгэхээр захиалга өгчихсөн бөгөөд Засгийн газарт ажлын хэсэг байгуулагдаж буй аж.

Уг хуулийн төслийн агуулга нь түрээслэгч, түрээслүүлэгчийн эрх үүргийг тодорхой болгох, үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэгчдэд тодорхой татвартай болгох зорилготой аж. Хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн гишүүн Г.Уянга энэхүү хуулийн төслийн талаар “Энэ хууль батлагдвал түрээсээр мөнгө хүүлдэг маш олон хүний эрх ашгийг хөндөнө. Гэхдээ түрээсийн зөв зохицуулалтыг нийгмийн олонхи хүсч байгаа. Тийм болохоор энэ хуулийн төслийг УИХ хэлэлцэх байх. Ингээд өнөөгийн байгаа төвшнөөс хавьгүй дээр нөхцөл байдлыг бүрдүүлэх хууль батлагдах байх гэж найдаж байна” хэмээжээ. 

Э.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж