
Оросын шүүхээс “Большой театр”-ын гоцлол балетчин Павел Дмитриченког Сергей Филиний нүүр рүү хүчил цацсан хэргийг зохион байгуулсан хэрэгт буруутай гэж үзжээ. Түүнчлэн халдлагад оролцсон бүжигчин Юрий Заруцкий болон тэдний машиныг жолоодож явсан Андрей Липатов нарыг ч мөн энэ хэрэгт буруутай гэсэн дүгнэлт гаргасан байна. Павел Дмитриченко шүүх хурал дээр Сергей Филинийг айлган сүрдүүлэхийг хүссэнээ хүлээсэн бөгөөд нүүр рүү нь хүчил цацахыг хүсээгүй гэж мэдэгджээ.
“Большой театр”-ын уран сайхны удирдаач Сергей Филин өнгөрсөн нэгдүгээр сард Моксва хот дахь байрныхаа үүдэнд нүүр рүүгээ хүчил цацуулан, халдлагад өртсөн билээ. 42 настай Сергей Филин хүчлийн халдлагаас хойш хараа нь эрс муудаж, хэд хэдэн мэс засалд орсон байна.
Б.АНХТУЯА