Нүүрсийг бага хэмжээгээр шуудайлж зарж байна

Хуучирсан мэдээ: 2013.12.03-нд нийтлэгдсэн

Нүүрсийг бага хэмжээгээр шуудайлж зарж байна

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Дархан-Уул аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтэс хамтран өнгөрөгч арваннэгдүгээр сарын сүүлээр тус аймгийн нүүрс худалдан борлуулах үйл явцад шалгалт хийжээ.

Дархан-Уул аймгийн “Буян” захын орчимд өдөрт 40-50 иргэн нүүрс шуудайлан зардаг байна. Шалгалтын хэсгийнхэн нүүрсний үнийг нэг төвшинд тогтоохгүй ч шуудайны стандартад хяналт тавьж ажиллах боломжтой ажээ.  Шалгалтаар нүүрсний шуудайны хэмжээ нь стандартад заасан хэмжээндээ хүрээгүй буюу багаар шуудайлж худалдаж байсныг тогтоосон байна.

Нүүрсний  шуудайны  хэмжээний стандарт 40 кг байхаас шалгалтын үеэр дунджаар 34,5 кг–аар шуудайлсан нүүрс зарж байжээ. Тиймээс нүүрс худалдан борлуулагчдад 40 кг-аас доошгүй хэмжээгээр шуудайлсан нүүрс худалдахыг анхааруулж, холбогдох мэргэжлийн байгууллагад мэдэгджээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж