Казах курашийн багийн дэлхийн аваргад өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2013.12.03-нд нийтлэгдсэн

Казах курашийн багийн дэлхийн аваргад өрсөлдөнө

Казахстаны Тараз хотноо арванхоёрдугаар сарын 7-нд кураш бөхийн дэлхийн шилдэг найман багийн оролцох багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох ажээ. "Еврази Барысы" гэх нэртэй уг тэмцээнд Казахстан, ОХУ, Тажикстан, Хятад, Польш, Турк, Иран, Монгол гэсэн найман орноос тус бүр таван тамирчин оролцох бөгөөд 60, 70, 80, 90 кг болон 90 кг-аас дээш гэсэн таван жингийн ангиллд өрсөлдөх юм байна.

100 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд Г.Хэрлэн /60 кг/, С.Миярагчаа /70 кг/, Г.Түвшинжаргал /80 кг/, Б.Серик /90 кг/, Б.Сугаржаргал /Үнэмлэхүй жин/ нар хүч үзнэ.

Б.БАТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж