“Нано-92” шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.12.03-нд нийтлэгдсэн

“Нано-92” шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгджээ

“Петровис”  ХХК өчигдрөөс бүх салбараараа “Нано-92” шатахууны үнийг 50 төгрөгөөр нэмж, худалдаж эхэллээ. “Нано-92” шатахууныг өнгөрөгч долдугаар сараас эхлэн 1620 төгрөгөөр худалдаж байсан бол одоо 1670 төгрөг болоод байна.

Энэ талаар “Петровис” ХХК-иас тодруулахад, “Нано 92 шатахууныг байгальд ээлтэй технологиор, баяжуулж гаргаж байгаа. Бид уг шатахууныг хэмнэлттэй, чанартай гэдгийг хүмүүст танилцуулахын тулд анх худалдаанд гаргахдаа  баяжуулсан зардлыг тооцохгүйгээр, хямдралтай үнээр худалдаж байсан” гэлээ.

 “Петровис” компани өмнө нь “Нано-92” шатахууныг бүх салбар шатахуун түгээх станцуудаараа худалддаг байсан бол худалдах цэгийнхээ тоог цөөлж, зарим ШТС-аар худалдах болсон байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж