Хойд Ирландын бүх цаг үеийн мэргэн бууч Дэвид Хийли зодог тайлж буйгаа албан ёсоор зарлалаа. Тэрээр Хойд Ирландын шигшээ багийн төлөө 95 тоглолтод оролцож 36 гоол оруулсан нь энэ улсын хамгийн шилдэгт тооцогдох үзүүлэлт юм. “Би одоо залуусын хурдыг гүйцэхээсээ нэгэнт өнгөрсөн. Хэдийгээр цаашид тоглох хүсэл байгаа ч цаг дуусч байгаа нь нэгэнт тодорхой учраас зодог тайлахаар болсон. Миний дараа зөвхөн миний амжилтыг ч биш, Хойд Ирландын хүсэн хүлээсэн зорилгыг биелүүлэх хүмүүс төрнө гэдэгт итгэдэг” гэж Дэвид Хийли ярьжээ. Тэрээр шигшээ багийнхаа төлөө анхны гоолыг 2000 онд Люксембургтэй таарсан тоглолтод хийж байсан бөгөөд тэр тоглолтод дубльдсэн юм. Энэ тоглогч нь Манчестер Юнайтедын залуусын багаас тодорч, 2001 онд Престон клубт, 2004 онд Лийдс клубт, нутгийнхаа Рейнжэрс клубт тоглож байсан нэгэн аж. Харин шигшээ багийнхаа сүүлийн тоглолтыг өнгөрсөн гуравдугаар сард Израйлтай таарсан тоглолтод хийж байжээ.
Б.СҮХ