
Нийт 180 гаруй орноос Монгол Улс 2009 онд 120-р байранд, 2010 онд 116-р байранд, 2011 онд 120 –р байранд, 2012 онд 94 –р байранд орж байсан бол амжилтаа ийнхүү 11 байраар ахиуллаа.
Улс орнуудын авлигын байдлаар нь 1-10 хүртэл оноо өгдөг бөгөөд тоон утга 10-т ойртох тутам авлига байх нөхцөл бага байгааг илэрхийлдэг, харин тоон утга 1-д ойртох тутам авлига байх нөхцөл их байгааг буюу тухайн орны авлигатай тэмцэх тэмцэл сул байгааг илэрхийлдэг аж.
“Транспаренси интернэшнл” байгууллага нь дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаагаа явуулах өөрийн 90 гаруй салбар байгууллагаар дамжуулан улс орнуудын засгийн газар болон бизнесийн, иргэний нийгмийн бусад байгууллагуудтай хамтран авлигын хор уршгийг олон нийтэд мэдээлэх, таниулах, авлигыг таслан зогсоох талаар үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар гол үйл ажиллагаагаа чиглүүлдэг авлигын эсрэг дэлхийн хөдөлгөөнийг тэргүүлэгч иргэний нийгмийн байгууллага юм.

