![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/1/c5e45f684869cfff/3d0949bd9d2f76aaoriginal.jpg)
Уг асуудал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд орж хэлэлцэгдэн батлагдсанаар Ж.Энхбаяр гишүүн Тусгай хяналтын дэд хороонд харьяалагдах боломжтой болох юм.
Сануулахад, УИХ дахь МАН-ын бүлэг нь Үндсэн хуулийн цэцэд хандан УИХ-д авсан суудлынхаа тоогоор МАН-ын бүлгийн гишүүд байнгын хороонд харьяалагдаж чадахгүй байгаа нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэж гомдол гаргасан юм. Гэвч цэцийн зүгээс гомдлыг хүлээн авах шаардлагагүй гэж үзсэн тул дахин шат ахиулж тус бүлэг цэцэд хандахаар болоод байгаа. Харин энэ хооронд зарим нэг гишүүдээ дэд хороонд харьяалалтай болгохоор цөөнхийн бүлэг санал гаргасан нь ийн дэмжлэг хүлээгээд байна.
Г.ДАРЬ