Татварын албаныхан сургалтад хамрагдав

Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

Татварын албаныхан сургалтад хамрагдав

АНУ-ын Хөгжлийн агентлагийн  “Эдийн засгийн бодлогын шинэтгэл, өрсөлдөх чадвар /ЭЗБШӨЧ/”төсөл, Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтэс,  “Хуман фортис консалтинг” ХХК  хамтран  Татварын албаны  нэг цэгийн үйлчилгээний ажилтнуудын  үйлчилгээ, харилцааны ур чадварыг сайжруулах чиглэлээр өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн төсөл хэрэгжүүлж байгаа. “Үйлчлүүлэгчийн мэдрэмжийн менежмент” нэртэй энэхүү төслийг  Татварын албадын Татвар төлөгчтэй харилцах хэлтэс, тасгийн дарга,  улсын ахлах байцаагчдыг хамруулан гурван үе шаттай зохион байгуулж буй юм байна.  Энэ ажлын хүрээнд энэ сарын 14-15-нд  Татварын албаны шинэчлэл, ил тод хөтөлбөрийн хүрээнд болон олон нийтэд нээлттэй, шударга, соёлтой үйлчилгээг нэвтрүүлэх зорилготой энэхүү сургалтыг нийслэл, дүүргийн нэг цэгийн байцаагчдад хийсэн аж. Мөн энэхүү сургалтыг энэ сарын 30-наас баруун аймгуудад үргэлжлүүлэн зохион байгуулах ажээ.  

 Түүнчлэн энэхүү сургалтыг зургадугаар сарын 8-9-нд Хэнтий аймагт зохион байгуулсан юм байна. Сургалтад  Дорнод, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Сухбаатар, Хэнтий аймгийн татварын албадын дарга,  нэг цэгийн үйлчилгээний татварын улсын байцаагчид нийт 45 ажилтан хамрагджээ.  Энэ үеэр Татварын ерөнхий газрын дэд дарга Ч.Жигжид, АНУ-ын олон улсын агентлагийн  ЭЗБШӨЧ төслийн удирдагч  Фeрнандо Бертоли нар оролцож уг сургалт  орон нутагт тодорхой өөрчлөлт авчирч, татвар төлөгчдөд үйлчлэх үйлчилгээнд шинэчлэл гаргахыг онцлон тэмдэглэв. Татварын албаны үйлчилгээ, харилцааг сайжруулах, хамт олны сэтгэлгээг єєрчлєхєд   чухал үүрэг гүйцэтгэж байгаа уг сургалт энэ удаад зүүн бүсэд болсон нь бүс нутагт  төрийн татварын үйлчилгээг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх эхний алхам хийгдлээ хэмээн дүгнэв.  

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж