Налайхын ДС-д шинэчлэл хийж байна

Хуучирсан мэдээ: 2013.12.03-нд нийтлэгдсэн

Налайхын ДС-д шинэчлэл хийж байна

Налайхын Дулааны станц ТӨХК нь хоёр дэд станцаа шинэчилж байгаа ажээ. Тус дулааны станцын шугам сүлжээ нь дөрвөн дэд станц, 123 зангилаа узелиэс бүрддэг бөгөөд хоёр дэд станцаа ялтсан дулаан солилцуурт шилжүүлэх ажлыг эхлүүлээд байгаа аж. Ингэснээр шугам сүлжээний хүрэлцээ муу болсон энэ үед техникийн ахиц гарах тооцоог инженерүүд нь гаргажээ. Одоогийн байдлаар тус станц 76 хоногийн нөөцтэй бөгөөд Багануур, Ховил, Шивээ-Овоогийн уурхайгаас нүүрсний нөөцөө бүрдүүлж байна.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж