Дорнодын МАН-ын бүлгийн даргыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.03-нд нийтлэгдсэн

Дорнодын МАН-ын бүлгийн даргыг баривчилжээ

Дорнод аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж байтал тус бүлгийн дарга П.Мөнхтөрийг цагдаагийнхан баривчлан, хорьжээ. Одоогоор түүнийг ямар шалтгаанаар баривчлах болсон талаар гэр бүлийнхэнд мэдэгдээгүй байна.  Харин Дорнод аймгийн МАН-ын хорооны гишүүд дээрх үйлдлийг улстөрчдийн захиалгаар хийж байгаа үйлдэл хэмээн хардаж байгаа гэх.

Эх сурвалжийн хэлснээр, Дорнод аймгийн ИТХ-ын хуралдаан өнөөдөр болж, ирэх оны төсөв, мөн аймгийн Засаг даргын асуудлыг ярилцахаар төлөвлөөд аж.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж