Энэ талаар манай News.mn сайт хэд хоногийн өмнө анхлан мэдээлсэн билээ. Улсын нууц задруулсан гэх эл хэрэгт холбогдогсдын талаар энэ удаад Гадаад харилцааны яам, УИХ-ын Тамгын газраас өнөөдөр дахин тодруулсан юм. Гэвч Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа удирлагын газар, Хүний нөөцийн газар, Хэвлэл, мэдээллийн албанаас үүнийг эрс няцааж байв. УИХ-ын Тамгын газрын зүгээс ч тоймтой хариу өгсөнгүй.
Гэвч Төрийн ордонд дуулдаж буй яриагаар бол УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн ажилтан Ц.Жаргалсайхан уг хэрэгт холбогдон шалгуулж байгаа гэсэн сэжүүр дуулдаж байна. Тэрбээр Гадаад харилцааны яамны зарим ажилтантай хамтран улсын нууц задалсан хэрэгт унасан байж болзошгүй аж. Гэхдээ үүнийг албаны эх сурвалж нотлоогүй байгаа юм.
Д.ОЮУН