Монголбанк арилжаанд оролцсонгүй

Хуучирсан мэдээ: 2013.12.03-нд нийтлэгдсэн

Монголбанк арилжаанд оролцсонгүй

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар худалдах, юань худалдан авах, худалдах санал тус тус ирүүллээ. Гэсэн ч Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй болно. Банкууд 5 сая ам.долларын дүнтэй төгрөгийн своп, ам.долларын форвард хэлцэл хийх санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлжээ.

Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Н.ГЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж