“Freezone” хамтлаг мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.12.03-нд нийтлэгдсэн

“Freezone” хамтлаг мэдээлэл хийнэ

Монголын рок попын түүхэнд 10 гаруй жил уран бүтээлээ туурвиж, олон гайхалтай хит дуугаараа залуусыг байлдан дагуулсаар ирсэн “FREEZONE” хамтлаг арванхоёрдугаар сарын 7-ны өдөр "Улаанбаатар палас"-ын концертын их танхимд “ХОТЫН ХЭМНЭЛ” тоглолтоо хийх гэж байгаа билээ. Тэртээх 1998 оноос эхлэн өнөөг хүртэл бүтээсэн хит дуунуудаас түүвэрлэсэн 28 дуу “ХОТЫН ХЭМНЭЛ” тоглолтод дуулагдах юм.
 
Шинэ мэдээлэл дуулгахад, "Freezone" хамтлагийн залуус маргааш буюу 12-р сарын 04-ний 12:00 цагаас "BRAU HAUS" ресторанд тоглолтынхоо талаар хэвлэлийн бага хурлыг хийх юм байна.

Э.ТЭКҮ


Дэлгэрэнгүй мэдээллийг: 88111367
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж