Уралдаанд гоцлол дууны төрлөөр:
- 188-р цэцэрлэг 3 настай Б.Хэрлэн
- 1 –р сургууль 11 настай Ч.Мянганбаяр
- Жаргалан 6 настай М.Чингүүн нар
- Налайх 119-р сургууль 12 настай Б.Отгонцэцэг
- 75-р сургууль 13 настай Б.Хонгор
- Жаргалан сургууль 6 настай Э.Хонгорзул шалгарч үлджээ.
Хамтлагийн төрлөөр:
- Жижи цэцэрлэгийн Унагалдай хамтлаг
- Галбингаа төвийн Яруу эгшиглэн хамтлаг
- 86,23,78-р сургууль Эрх цагаан унаганууд хамтлаг
- Багануур дүүргийн Мөрөөдөл хамтлаг
- Шинэ монгол сургуулийн Нэг ангийнхан хамтлаг
- 3-р сургуулийн Ахан дүүсийн Аз хамтлаг
Эдгээр шалгарсан хүүхдийн Гала концертыг ҮДБЭЧуулгын ерөнхий найруулагч Д.Ганболд найруулж, арванхоёрдугаар сарын 23-нд үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Монголын ирээдүй болсон хүүхэд багачууддаа үндэснийхээ соёл урлагийн гайхамшгийг мэдрүүлж, тэдний авъяас билгийг нээн, хөгжүүлэх чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, өв соёлоороо бахархах, монгол хүүхдийн үндэсний бахархалын дуу төрүүлэх зорилгыг агуулсан энэ наадам жил бүр “Эрх цагаан унага” нэрээр ганц дуугаар биш олон дуугаар оролцох боломжийг олгож, "ХҮҮХДИЙН МОНГОЛ ДУУНЫ ҮНДЭСНИЙ ИХ НААДАМ" болгон өргөжүүлэн, цаашид зохион байгуулна. Энэ нь ирээдүйн хүүхэд багачуудаа монгол үндэснийхээ дууг сургаж хүмүүжүүлэх төдийгүй олон олон шинэ хүүхдийн дуу төрөх өргөн их ач холбогдолтой юм. Гала концертонд эхний гурван байр эзэлсэн хүүхдүүд Төрийн банкны 2 сая төгрөг хүртэлх хүүхдийн хадгаламж, "Тесо" компанийн бүтэн жилийн бүтээгдэхүүний эрх зэргээр шагнагдах аж.