![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/11/99df10891ecfbc83/2d3a31db3d3d4f69original.jpg)
Төсөлд Боомтын захиргааг бий болгохоор заагаад байгаа юм. Уг захиргаа нь боомт дээр үйл ажиллагаа явуулж байгаа хил, гааль, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын хяналт шалгалтын давхардлыг арилгах, аль шалгалт нь хамгийн тэргүүнд явах вэ зэрэг асуудлыг зохицуулах аж. Нөгөө талдаа байгууллага бүр дээр байгаа захиргааг нэг бүтэцтэй болгож Боомтын захиргаанд харьяалуулах үндсэн зорилго агуулж буй юм.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Төсөл дэх 17.1 дэх заалт буюу Боомтын захиргаа” гэсэн заалтыг хасах санал гаргасан ч гишүүдийн олонх дэмжээгүй тул унав. УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн тайлбарласнаар дээрх заалтыг хасвал хуулийн гол үзэл санаа алга болно гэж үзсэн бөгөөд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгдэж дэмжсэн юм.
Мөн төсөлд зааснаар Боомтын захиргаа нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын мэдэлд шилжих болж болж байна. Түүнчлэн Боомтын захиргаа байгуулагдсан нөхцөлд орон тоо нэмэгдэхгүй, зардал өсөхгүй, одоогийн бүтцээ өөрчлөх замаар зохицуулалт хийх юм байна.