Мөнгө өөрийг нь хайрласан хүнийг л хайрладаг

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Мөнгө өөрийг нь хайрласан хүнийг л хайрладаг

Тиймээс та цаг алдах хэрэггүй. Аль болох түргэн түүнийг “хайрла”. Гэхдээ таны хайр гал халуун, унтаршгүй байх ёстой шүү. Мэдээж хэрэг мөнгийг хайрлах гэдэг нь таны залуу насандаа хэн нэгнийг хайрласан хайр шиг амаргүй байх болно.

Бидэнд бас өөр төрлийн хайр ч бий л дээ. Жишээ нь, танд ямар нэгэн хайрладаг эд зүйл бий л биз дээ. Тоглоом, ном, машин… гээд юу ч байж болно. Тэгвэл мөнгийг тэдгээр хагацахад харам хайртай эд зүйлийнхээ тоонд багтаачих. Эхэндээ энэ амаргүй мэт санагдаж болох. Гэсэн ч та мөнгийг хамгийн үнэт зүйлээ болгох хэрэгтэй.

Харамч бай
Өөрийгөө харамч болгон “хүмүүжүүлэхээс” өмнө үүндээ бахдан баярлаад байх хэрэггүй. Юуны түрүүнд та илүү тооцоотой, хэмнэлттэй байхыг хичээ. Мэдээж хэрэг танд энэрэнгүй сэтгэлээр “буян” үйлдэх хэрэг бишгүй л гарна. Ядуу буурай нэгэнд тусламж үзүүл. Гэхдээ хамгийн багаар бодоход та сэтгэл санааны таашаал авах хэмжээнд энэ үйлсийг хийгээрэй.

Эцэг өвгөдөөс өв уламжлан баян болсон бус харин цэвэр өөрийн хөдөлмөрөөр хөрөнгө хураасан хүмүүс эд хөрөнгөнөөсөө салах тун дургүй байдгийг сана. Тэд мөнгө хуримтлуулахын үнэ цэнийг хэнээр ч заалгалтгүй сайн мэднэ. Тэд “тэнгэрт хадсан” үнэтэй автомашин, хаус өөртөө зориулан худалдан авч тансаглаж чадах ч түүнээсээ дээд зэргийн тав тух, чухал хэрэгцээг мэдэрсэн тохиолдолд л үрлэг зарлагаа зөвтгөх болно. Ийм баячууд зарлагаа нөхөхөөс нааш сэтгэл тайван байж чаддаггүй. Худалдаж авсан зүйл нь хожим эргээд их орлого оруулах тооцоог тэд хэдийнэ гаргачихсан байдаг юм.

Тусалсан ч, эс тусалсан ч таныг үнэлэхгүй
Харин одоо таны мөнгөө хэрхэн үрэх тал дээр анхаарлаа хандуулъя.
Танил тал, найз нөхөд, хамаатан садан, ах дүүдээ мөнгө өгсөн бол та тэднээс ямар нэгэн барьцааг авах хэрэгтэй юу? Хэн нэгний талархлын үг нь танд чухал уу эсвэл өөр зүйл үү? Та тэднээс хариуд нь юу ч авахгүй байсан юм бол өгөхийн хэрэг байсан юм уу? Та тэд нарт яагаад тусалдаг вэ гэвэл тэгэх хэрэгтэй учир, тэгэхгүй бол тэд таны талаар муугаар бодно эсвэл ямар нэг онцгүй үг хэлэх учраас л?

Тэгвэл тэд нар, тодруулбал, мөнгөөр тусалсан хүмүүс чинь тэртэй тэргүй таныг муугаар боддог. Тэдэнд тун багыг өглөө… Харамч амьтан… гэх мэтчилэн.
Хэрвээ та мөнгөө огт хүсээгүй зүйлд дэмий хоосон үрснээс болж цаг ямагт хямарч шаналж явдаг бол мөнгө зүгээр л таныг хайрлахаа больчихно.

Харамч байх ямар хэцүү гээч
Энэ бол славянчуудын ярих дуртай хэллэг. Бид мөнгөө хэмнэж сураагүй. Бага орлоготой байлаа ч үрэлгэн зангаа хазаарлаж чаддаггүй. Тэр тусмаа өгөөмөр сэтгэлээр харилцан туслаад сурчихсан тийм зан заншилтай бол бүр ч хэцүү.
Эргэн тойрныхондоо туслах гэсэн хүсэл чинь амар заяа өгөхгүй байлаа ч та “Би мөнгөний үнэ цэнийг мэднэ. Би нэг мөнгийг ч тооцож хэмнэнэ. Би мөнгийг зөвхөн өөртөө, өөрийн хэрэгцээнд л үрнэ” гэсэн ишлэлийг өөртөө улиг болтол олон дахин хэл. “Өөрийн хэрэгцээ” гэдэг утгын доор мэдээж хэрэг ахуй талаасаа танаас хамааралтай амьдардаг үр хүүхэд, аав ээж, настангууд багтах болно. Жагсаалт ингээд л болно. Тэднээс бусдад туслах оролдлого хийх бүрт мөнгө танаас зугтаах болно шүү.

Бид зөвхөн хэлэлцэж байна
Хэрвээ танд энэхүү шүүмж таалагдахгүй байгаа бол үүний тухай зүгээр л мартаж орхи. Хүн бүр өөрийнхөөрөө сонголт хийх, амьдрах эрхтэй. Харин бодит байдалтай эвлэрэхэд бидний энэ зөвлөмжийг уншигчдын аравхан хувь нь л хэрэгжүүлж чаддаг юм даа.

Гэхдээ яагаад Та тэдний тоонд багтаж болохгүй гэж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж