Жил жилийн өдийд УИХ дараа жилийн улсын нэгдсэн төсвөө хэлэлцээд завгүй суудаг байлаа. УИХ-ын намрын чуулган нээгдэх цагаас байнгын хороодын хэлэлцдэг гол сэдэв төсөв байдаг уламжлалтай. Гэтэл энэ жил намрын чуулганы нээлтээс хойш бүтэн сар өнгөрч арваннэгдүгээр сар гарчихаад байхад парламентаар төсвийн талаар А үсэг ч дуугарсангүй.
Төсвийг дөрвөн хэлэлцүүлгээр ярилцан баталж гараас гаргах хуулийн хугацаа нь ирэх арванхоёрдугаар сарын 1-нд дуусах гээд байдаг.
Үүний бурууг ирэх жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлээ базаахгүй төлөвлөж ирүүлсэн Засгийн газар тийш бухах янзтай.
Хэрэг дээрээ Засгийн газар муу Үндсэн чиглэл боловсруулсан уу, гишүүдийн тойрог тойргийн лобби Үндсэн чиглэлд сууж чадсангүй юү. Гишүүд Үндсэн чиглэлд тойргийн сонирхлоо лавхан шургуулж, сонгогдсон газар руугаа төсвөөс ахиухан мөнгө саах сонирхолдоо хөтлөгдөөд саатуулаад байна уу гэх хар сэр ч бас төрөхөөр байгаа юм. Төсвийн суурь үндэс болох Үндсэн чиглэлийн анхны хэлэлцүүлгийг дөнгөж одоо хийж байгаа нь алгуур алгуур гэхэд арай хэтэрсэн хэрэг болоод буйн гэрч.
Ягшсан сайн Үндсэн чиглэл баталчихаад үлдсэн хориодхон хоногт өөгүй сайхан төсөв батална гэж хэлэхэд эрт байна. Ирэх оны төсөв хэд хэдэн эрсдэл дагуулж болохоор байгааг Засгийн газар ч, эдийн засагчид ч сануулсаар буй.
УИХ-аар 2010 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталсны дараа татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой хэдхэдэн хууль, тогтоомжийг гаргана. Энэ нь төсвийн орлогыг бууруулахөндөр эрсдэл дагуулах нөхцөлийг бий болгоод байгаа. Дэлхийн зах зээл дээрх алт, зэсийн үнэ зах зээлийн нөхцөл байдал, орчноос хамаарч төсөвт таамагласан үнээс буух тохиолдолд төсвийн орлого мөн л багасч төсвөөр төлөвлөсөн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг санхүүжүүлэх боломжгүй болгох томоохон эрсдэл ч бас хүлээж байгаа гэх. Ирэх 2010 оны төсвийн төсөөллөөр нэгдсэн төсвийн нийт алдагдлыг 358,6 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувь, улсын зардлын нийт алдагдал 433,7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний зургаан хувьтай гарахаар байна. Дээрх 433,7 тэрбум төгрөгийн алдагдлыг санхүүжүүлэхэд гадаадын хандив тусламж, төслийн зээл хэрэгтэй. Үүнийг хаанаас олж урд хормойгоо хойтохоороо нөхөхийг шаварт унасан шарын эзэн Засгийн газар хэлэхэд хэцүү л байгаа.
Харин УИХ-ын гишүүд бид юу төсөвлөхөө мэдье, хаанаас мөнгө олохоо та нар мэд хэмээн Засгийн газраа балбаж сууна. Балбах нь УИХ-ын эрх мэдлийн асуудал ч эртнээс хэлэлцэж мөнгө олох цаг хугацааг Засгийн газартаа олгохын тулд төссөв хэлэлцэн батлах хугацааг хуулиар заасан байдаг.
Гэвч энэ долоо хоногийн сүүл хүртэл төсвийн төслийг барьж авах шинж эрхэм гишүүдэд алга. Хүйтний ам өдөр хоногоор наашилж аймгууд өвлийн бэлтгэлээ базаах гэж тэвдэж сууна. Гэтэл 2010 оны төсвийн төсөл гишүүдийн гарт очоод таг. Төсөв хэцүүдлээ. Гахайн томуу ч даамжирлаа. Арванхоёрдугаар сарын 1-ний наана төсвөө батлах гэж оромдоод он дуусаагүй байхад тодотгол хийнэ хэмээн тархиа гашилгуу
Холбоотой мэдээ