Apple компанийн шинэ бүтээгдэхүүн танилцуулагдсаны дараагаас эхлээд л дараагийн шинэ хувилбар нь ямар байх талаарх таамаглалууд гарч эхэлдэг. iPhone 5 ухаалаг гар утас худалдаанд гараад удаагүй байгаа ч дараагийн хувилбар iPhone 6 ямар байх талаарх олон концепт загваруудын мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхлээд байна.
Үүний нэг нь Iskander Utebayev гэгч дизайнер залуугийн гаргасан гурван дэлгэцтэй буюу хоёр хажуу талыг нь дэлгэц болгосон концепт загвар юм.
Туслах цэсүүдээсээ хоёр хажуу талын дэлгэцэн дээрээ байрлуулан ашиглаж болохуйцаараа хийсэн ба үнэхээр шинэлэг өвөрмөц болж чаджээ.
Т.БИЛГҮҮН