Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

Шар айрагны ач тус

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэвэл төсөөлөхийн аргагүй үр дагаварт хүргэж болох юм. Гэвч зохистой хэрэглээ бол эм гэдэг шүү дээ. Хүмүүс яагаад шар айраг уудаг болсныг хэлэхэд хэцүү ч энэ нь маш эрт үед болсон хэрэг байж таарна. Ингээд шар айрагны ач тусын талаар хэдэн зүйл өгүүлье. Энэ нь  магадгүй хүмүүс яагаад шар  айраг уух дуртай болсон шалтгаан ч байж мэднэ.
 
Хорт хавдраас сэргийлнэ.  Шар айрагны үйлдвэрлэлийн гол бүтээгдэхүүн улаан буудайнд хорт хавдраас сэргийлдэг химийн нэгдэл байдаг. Үүнээс гадна түрүү булчирхайн болон ходоодны хорт хавдрын эсрэг эм болох төдийгүй эмэгтэйчүүдэд гормоныг тэнцвэржүүлэгч болох нь бий.

 Витаминыхаа хэрэгцээг хангана.  Нэг найз маань хундага шар айраг яг л  гахайн махан шабмагтай адил гэж хэлэх дуртай. Харин саяхны нэг судалгаа шар айрганы найрлагад байдаг витамин В 6  нь зүрхний өвчний гол үндэс болох homocysteine- ны хэмжээг бууруулдаг аж. 

Шар айрганд дурлагсад зүрхний өвчнөөр өвдөх нь бага. Ийм хүмүүст сайн холестеролын хэмжээ их байдаг нь зүрхний өвчид өртөхгүй байхын гол  шалтгаан аж.

Бөөрний чулуужилт үүсэх нь бага. 1999 онд явуулсан Финланд, Америкын хамтарсан судалгаа шар айраг нь бөөрний чулуужилт үүсэх эрсдэлээс сэргийлж болохыг харуулсан юм. Судалгааны үр дүнгээс харахад шар айрганд дуртай хүмүүст  бөөрний чулуужилт үүсэх эрсдэл 40 хувиар бага байжээ. Гэвч тэд гол шалтгаан нь ус, улаан бууйдай, спиртийн алинд байгааг нарийвчлан тогтоож чадаагүй байгаа юм. 

Хэт ягаан туяаны нөлөөнөөс хамгаална. Хэт ягаан туяаны нөлөөгөөр үүсэх гормоны өөрчлөлтийг шар айрагны тусламжтайгаар багасгаж болох аж. Токиогын их сургууль болон Хэт ягаан туяаны шинжилгээний төвөөс судалгаа явуулж  хүмүүсийн цуснаас дээж аван хэт ягаан туяанд ил гаргахад шар айраг уусан хүмүүсийн цусны эд эсийн өөрчлөлт шар айраг уугаагүй үеийнхээс нь 30 хувиар бага байжээ. 

Ой тогтоолтыг сайжруулна. Шведийн эрдэмтэд хулганад тодорхой хэмжээний согтууруулах ундааны зүйл өгөхөд тархинд нь шинэ мэдрэлийн эсүүд бий болсон байсныг тогтоожээ.

Хөгшрөлтийг удаашруулна. Австрийн Иннсбургын их сургуулийн эрдэмтдийн судалгаа шар айрагны гол найрлага болох улаан буудай үрэвслийн эсрэг үйлчилгээтэй төдийгүй хөгшрөлтийг удаашруулдаг  болохыг нотолсон юм. 

Сэргэг байлгана.  Шар айрганд хэдийгээр ямар ч кофейн байдаггүй ч  сэтгэл санааг сэргээх чадалтай аж. Учир нь шар айраг “ Аз жаргалын гормон” болох серотонины хэмжээг нэмэгдүүлдэг байна.

Тайвшрал. Шар айраг стресс тайлж, сэтгэл санааг тайвшруулдаг тустай аж. Шар  айраг уунгаа хэн нэгэнтэй сэтгэлээ онгойтол ярих нь тайвшрах хамгийн шилдэг арга юм. 

Биеэ барихаа болино. Бидэнд бусдад хэлэх зүйл их байдаг ч хэлэх цаг тэр бүр олддоггүй. Харин шар айраг энэ байдлаас гарах хамгийн сайн арга юм. Шар айраг уусны дараа таны оюун санаа, үг хэл ямар нэг зүйлд баригдахаа больдог.   
Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж