
Ийнхүү үнэт цаасыг гаргавал банкууд худалдан авч, цаашлаад үүнийг нь Монголбанк худалдан авах ажээ. Үндсэндээ орон сууцжуулах хөтөлбөр анх эхлэхдээ Монголбанк арилжааны банкуудад мөнгөн санхүүжилт байрлуулсан бол яваандаа үл хөдлөх хөрөнгөөр барьцаалсан үнэт цаасыг худалдан авах хэлбэрт шилжүүлж буй юм байна. Ингэснээр жилийн найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилт тасралтгүй үргэлжлэх талаар эдийн засагчид тайлбарлаж байгаа юм.
У.БОЛОР