Хүрлээ, Чойжоо нарыг балиашиглахаар Увсаас иргэд ирнэ

Хуучирсан мэдээ: 2013.12.02-нд нийтлэгдсэн

Хүрлээ, Чойжоо нарыг балиашиглахаар Увсаас иргэд ирнэ

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг дэмжихээр Увс аймгаас автобус дүүрэн иргэд Улаанбаатар хот руу гарч байна гэсэн мэдээллийг орон нутгаас ирүүллээ. Гол төлөв МАН-ын үүрийн гишүүд ирж яваа аж. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх ёстой гэх шаардлагыг Увс аймгийн Тариалан сумын иргэд тавих болсон. Тиймээс тэдний эсрэг автобус дүүрэн МАН-ын голдуу гишүүд ирж бужигнуулах гэж байгаа бололтой юм.

Хэд хоногийн өмнө мөн Увс аймгийн Тариалан сумын иргэд Улаанбаатар хотод ирсэн. Тэд одоо ч Улаанбаатар хотоос буцаагүй байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ 2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн Д.Нямхүү, Т.Мэндсайхан нарын УИХ-ын гишүүний тангаргыг өргүүлэх ёстой гэж үзсэн төдийгүй Сонгуулийн ерөнхий хороонд хандсан юм. Улмаар өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандаад байгаа билээ. Гэтэл “96300287” гэх дугаартай утаснаас эмэгтэйн хүн залгаж “Муусайн хотонгууд” гэх зэргээр яс үндсээр нь доромжилж, заналхийлсэн шинжтэй ярьсан байна. Түүнчлэн Тариалан сумын нутгийн зөвлөлийн дарга н.Лхагвасүрэн гэгч бөөрний эмч Намсрай, Нямбуу нарын хамт “Нутгийнхаа ойн талаар ярилцая” гэж тэмцэл хийж буй Тариалан сумын иргэдтэй уулзан “Тэмцлээ зогсоовол мөнгө өгнө. Энэ ажиллагаагаа зогсоочих” гэхчилэн ятгаж авлига өгөхийг оролдсон байна. н.Лхагвасүрэн нь өмнө нь Боловсролын яамны төрийн сангийн дарга байсан нэгэн аж. Түүнээс өмнө Улаангомын 3-р сургуулийн багшаар ажиллаж байгаад Ц.Нямдоржийн менежер ажиллаж байжээ.

Жилийн турш үргэлжилж байгаа Увсын тойргийн маргаантай асуудлыг холбогдох газрууд нь хурдан шийдээсэй билээ. Арай л хэтэрч байна. Эцэстээ энэ муу улстөрчдөөс болж иргэд хоорондоо эвдрэлцэх нь. Ингэж болохгүй шүү дээ.

Г.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж