“Увсын хоёрын асуудлаар ямар ч яриа байхгүй”

Хуучирсан мэдээ: 2013.12.02-нд нийтлэгдсэн

“Увсын хоёрын асуудлаар ямар ч яриа байхгүй”

Увс аймгийн Тариалан сумын иргэдийн төлөөлөл МАН-аас тус аймагт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар мөнгө тараасан нь нотлогдсон тул эргүүлэн татахыг шаардаж, СЕХ-ноос авсан сая төгрөгөө буцааж өгөхөөр Улаанбаатарт ирээд  байгаа. Иргэдийн төлөөлөл өнөөдөр эл асуудлаар ҮАБЗ-д шаарлага хүргүүлсэн юм. Энэ  талаар МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдоос тодруулахад  “Увсын асуудлаар ямар ч яриа байхгүй. Сонгууль хуулийн дагуу явагдсан, УИХ-ын гишүүн болох болзлыг бүрэн хангасан гээд СЕХ Ерөнхийлөгчөөр дамжуулаад УИХ-д өргөн мэдүүлсэн. Хоёр гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа. Хоёр гишүүн буруугүйг бүх шатны шүүх тогтоочиход байхад энэ асуудлыг улстөржүүлэхээ болих хэрэгтэй” гэх хариулт өглөө.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж