Гурван хүн буудсан этгээд амиа хорлосон байж магадгүй

Хуучирсан мэдээ: 2013.12.02-нд нийтлэгдсэн

Гурван хүн буудсан этгээд амиа хорлосон байж магадгүй

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд ШШГЕГ-ын алба хаагч  нарын гурван хүнийг буудаж, хоёрынх нь амь  насанд хүрсэн ноцтой хэрэг гарсан. Гэмт этгээдийг улс орон даяар эрэн сурвалжилж байгаа ч одоогоор цагдаагийнхан түүнийг олоогүй байна. Албан бус эх сурвалжийн мэдээллээр  сэжигтэн Б.Эрдэнэсүх  нь гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа амиа хорлосон байж магадгүй гэнэ.

ШШГЕГ-ын ажилтнуудыг өчигдөр Б.Эрдэнэсүхийнд очих үед эхнэр нь малаа туугаад гарсан бөгөөд одоо болтол сураг гараагүй байгаа аж. Цагдаагийнхан   түүний эхнэр Д.Отгонзаяаг  мөн эрэн сурвалжилж   эхэлжээ.

Сэжигтэн Батдорж овогтой Эрдэнэсүх (РД – ЛД88011112) 1988.01.11-нд төрсөн, халх, бүрэн бус дунд боловсролтой. 25 настай Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг Баян Тэрэм ууланд оршин сууж байсан ба уг газраас хөтөлгөө морьтой явж байж болзошгүй тул сэжигтнийг аймгийн Цагдаагийн газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын хамтарсан эрлийн баг эрэн сурвалжилсаар байна.

С.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж