Тоглолтын нэг ээлжийн оноо 110-д хүрчээ

Хуучирсан мэдээ: 2013.12.02-нд нийтлэгдсэн

Тоглолтын нэг ээлжийн оноо 110-д хүрчээ

БНСУ-ын волейболын лигийн тоглолтууд эдгээр өдрүүдэд үргэлжилж байна.

Өнгөрсөн мягмар гаригт /11.26/ Сөүл хотноо болсон “Air Jumbos” vs “Cash Vespid” багуудын нэг ээлжийн тоглолтын оноо 56:54-ийн харьцаагаар өндөрлөж, дэлхийн дээд амжилтыг тогтоосон сонирхолтой тоглолт болжээ. Тус тоглолтод Incheon Korea Air Jumbos Volleyball club-ийн баг 3:0-ийн харьцаагаар өрсөлдөгчөө буулган авсан бөгөөд гурав дахь сетийн тоглолтын харьцаа 56:54-өөр өндөрлөсөн байна.

1999 онд World League тэмцээний үеэр Бразил vs Канадын тоглолтын нэг ээлжийн оноо 42:44-өөр шийдвэрлэгдэж бразилчууд ялалт байгуулж байсан байна. Мөн 2011 оны Дэлхийн цомын тэмцээний үеэр ОХУ vs Италийн хооронд болсон тоглолтын нэг ээлжийн оноо 41:39 хүрч байжээ.

Манай улсын хувьд 2006 оны лигийн тоглолтын үеэр нэг ээлжийн тоглолт 45:43 харьцаагаар өндөрлөж байсан тохиолдол гарч байжээ. Харин өнгөрөгч сард “Буянт Ухаа” спортын ордонд өндөрлөсөн клубуудын аварга шалгаруулах “Намрын нээлттэй тэмцээн”-ий үеэр “Эрдэнэт-Уурхайчин” vs “”Мон Вол Сима” багуудын хооронд болсон тоглолтын нэг ээлжийн оноо 38:36 хүрч байсан байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж