УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат огтхон ч архи амсдаггүй нэгэн гэдгээр гишүүд дундаа онцгойрдог аж. Хааяахан нэг дуугардаг, УИХ дээр бараг ярьдаггүй, дуу муутай тэрээр энэ талаараа “зурагтаар их ярьж байгаа хүнийг ажил сайн хийж байна, мундаг хүн гэж ойлгоод, ярьдаггүй хүнийг юу ч хийдэггүй юм байна гэж үнэлэх бол ташаа ойлголт гэж боддог” хэмээсэн ба “Би градустай ундаа огт хэрэглэдэггүй болохоор анх танилцсан хүмүүс намайг хаалттай хүн гэж боддог юм шиг байгаа юм” гэж тайлбарласан юм.
Чуулган дээрээ дуугардаггүй ч найр наадамд дуу шуутай нэгэн, градустайг нь хэрэглэдэггүй ч найранд гурван дуутай, наадамд гурван даваатай байхыг хичээдэг аж. Гишүүн, засаг дарга байхаасаа өмнө юм юм оролдож үзэж, жижиг жижиг савхи наагаад зүймэл савхин куртик хийгээд өмсчихдөг нэгэн байсан гэнэ шүү.
Б.ШАРХҮҮ