
Аавыгаа хүлээсэн нялх үрс, хүүгээ хайсан эцэг эх, амрагаа ширтэн буй бүсгүйчүүд туузны цаанаа тэсч ядан зогсох бөгөөд үүн дунд цагаан шубатай бүсгүй ялгаран зогсох нь харагдсан юм. Тэрээр Ерөнхийлөгчийн хоёр дахь хүү Э.Эрдэнийн найз бүсгүй бөгөөд анх удаа олны нүдэнд ил гарсан нь энэ байлаа. Энхийг сахиулагчид цэргийн аеродромын байр буюу ангорт орж ирж, цуваагаар заалыг тойрч алхан, ар гэрийнхэнтэйгээ уулзахад цагаан шубатай найз бүсгүй нь яаран очсон. Ийнхүү олны нүдэнд анх удаа гарч, хол газар удаан байсан яарч догдолсон хос тэврэлдэн байхад “Ерөнхийлөгчийн бэр болох хүн үү дээ” гэж тэнд цугласан хүмүүс ярьцгааж байсан юм.
У.БОЛОР