Улсын заан Б.Соронзонболд түрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.02-нд нийтлэгдсэн

Улсын заан Б.Соронзонболд түрүүлжээ

Монгол Улсын залуу гарьд Жанцангийн Бат-Эрдэнийн нэрэмжит Говь-Алтай аймгийн бөхчүүдийн барилдаанд Улсын заан Б.Соронзонболд түрүүллээ. Өчигдөр Монгол Бөхийн өргөөнд болсон энэхүү барилдаанд Улсын начин С.Багахүү үзүүрлэсэн байна. Гуравт аймгийн арслан Ж.Алтаншагай үлдсэн юм. Тус барилдааны хөлийн цэцээр Ганзориг, улсын начин С.Эрхэмбаяр, Б.Пүрвээ нар суулаа. Хоёрын даваанаас л Алтайн шилдэг начингууд хоорондоо таарч хүч үзсэн бөгөөд ойрд зодоглоогүй Тайшир сумын харьяат Шүхэрийн Балжинням начин хүч үзсэн юм. Сумын заан Э.Өвгөнхүүгийн дүү Даваажаргал гурвын даваанд улсын харцага Ж.Амартүвшинг орхиж дөрвийн даваанд Улсын заан Б.Соронзонболдод унав. Залуу начин Чинзоригийн Эрдэнэсайхан хоёрын даваанд сумын заан Гүнсэнноровын Батмөнхөд өвдөг шороодсон байна. 

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж