Хуучирсан мэдээ: 2013.12.02-нд нийтлэгдсэн

Махны үнэ тогтвортой байгаа ч дэлгүүрийн лангуун дээр байгаа өргөн хэрэглээний барааны үнэ огцом өсч байна. Өнгөрсөн сард өндөг 350 төгрөг байснаа 500 төгрөг болж өссөн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт, тодруулбал амралтын өдрүүдэд цагаан будаа, сүүний үнэ огцом нэмэгдлээ. Тухайлбал, цагаан будаа нэг кг нь 2200 төгрөг байсан бол 2500 төгрөг болжээ. Мөн тетрапак савалгаатай сүү нэг литр нь 1800 байсан бол 2000 төгрөг болоод байна.

Н.ГЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж