“News week”-ийн шинэ дугаар хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2013.12.02-нд нийтлэгдсэн

“News week”-ийн шинэ дугаар хэвлэгдлээ

Спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд залууст төдийгүй бэлтгэл хийх тамирчдад спортын заал хүрэлцэхээ больжээ. Мэргэжлийн спортыг мэргэжлийн бус орчинд хөгжүүлдэг улс орон Монголоос өөр нэгээхэн ч үгүй болжээ. Нэгэн жарны өмнө барьж байгуулсан спортын барилга байгууламжууд эхнээсээ нурж эхэлсний жишээ бол Усан спорт сургалтын төв. Энэ талаарх сурвалжлага мэдээллийг өнөөдөр  хэвлэгдсэн “News week” сонины шинэхэн дугаараас та уншаарай.

Өглөө, оройд хоолой хорсгож, нүд аргуулсан Улаанбаатарын утааг “Чанартай утаа” хэмээн тодорхойлсон УИХ-ын гишүүний хоржоонтой даажигналаас үүдэлтэй сурвалжлага “News week”-ийн шинэ дугаарын онцлох сэдэв болж байна. Утааг чанаржуулахын наана хотынхон маань угаартаж, өвчлөх болсон талаарх сонирхолтой сурвалжлагаас агаар дахь хорт бодисын найрлага ямар байгааг мэдэж болох юм.

Манай сонины байнга хөндөн тавьж буй сэдэв бол ЭМД-ын шинэчлэл. ЭМД-ын үр шимийг хүмүүс өвдсөн хойноо бус өвчлөхөөсөө өмнө урьчдилан сэргийлэхэд зориулах, ЭМД-ын мөнгөөрөө спорт клуб, фитнэсст явдаг тогтолцоог бий болгох  асуудлыг “News week” сонины өмнөх дугаарт нийтэлсэн бол энэ удаа ЭМД-д төлсөн мөнгөө ойр дотныхондоо шилжүүлдэг болох цаашлаад өвлүүлэх асуудлыг хөндөн тавьсан байна.

Та ажил хайж байгаа юм биш биз. Тийм бол  манай сонины “Онцгой зар” буланг заавал  үзээрэй. Тэнд Монголдоо шилдэгт тооцгддог аж ахуйн нэгжүүдийн ажлын байрны онцгой зарууд нийтлэгдэж байна. Мөн энэ долоо хоногийн өрнийн болон дорнын зурлага хийгээд жин барихын тулд аль ордныхон юунд анхаарах талаарх зөвлөгөөг нийтэлсэн байна.

“Гоёл” хэмээх гоё наадмын гоё үзүүлбэрүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болоод алдаа онооны талаарх сурвалжлагыг  20 мянган хувь хэвлэгддэг “News week”-ийн хуудаснаас тольдоорой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж