
“Барилгын зөвшөөрөл 2014 онд” хэлэлцүүлэг “Хангарьд” ордонд болж байна. “Бизнес эрхлэхүй 2014” судалгааны “Барилгын зөвшөөрөл авах” шалгуур үзүүлэлтээр судалгаанд хамрагдсан 189 орноос Монгол Улс 107 дугаар байрт орж, 2013 оны тайлангаас 25 байраар ахижээ. Гэсэн хэдий ч барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах нь нилээд төвөгтэй процесс хэвээр байгаа бөгөөд нийт 20 шат дамжлагаар төрийн эрх бүхий 12 байгууллагатай харьцан, 186 хоног зарцуулдаг байна. Тиймээс барилгын зөвшөөрөл авах тал дээр хийгдэж буй шинэчлэлтийг 2014 хэрхэн үргэлжлүүлэх талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар, АНУ-ын ОУХА-ийн Бизнесийг дэмжих санаачилга төслөөс хамтран уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа аж.
Н.ГЭГ