Цогтцэций суманд барилдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2013.12.02-нд нийтлэгдсэн

Цогтцэций суманд барилдаан боллоо

Өмнөговь аймгийн Цогтцэций сумд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан боллоо. Уг барилдаанд а.х Г.Энхсүх, а.н Бямбасүрэн, с.з Алтайбаатар, с.з Амартүвшин, с.з Ганболд нараар магнайлуулсан хүчит 32 бөх зодоглов.

Барилдааныг үзэж сонирхохоор “Таван толгой” ХХК-ний захирал а.з Р.Сэддорж, дэд захирал Зоригтбаатар, а.з Соёлт, а.н Баатар нар хүрэлцэн ирсэн байлаа. Барилдааныг нээж дэд захирал Зоригтбаатар хэлэхдээ: "Энэ барилдааныг уул уурхайн компаниуд сар бүр зохион байгуулж байна хэмээн онцлон хэлсэн юм. Ингэснээр сумын ард иргэд байнга үзэж байх барилдаантай болж байна." гэв.

Цогтцэций сумын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Ардтүмэн хэлэхдээ: Хойшид барилдахаар ирж байгаа бөхчүүд, ирж үзэж буй үзэгчид маань монгол дээл, хувцастай хүрэлцэн ирэх уламжлал тогтоон үндэснийхээ хувцсаараа бахархаж байя гэж уриалсан юм.

Барилдаанд Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат с.з Гансүх түрүүлж, Дархан-Уул аймгийн харьяат с.з Алтайбаатар үзүүрлэлээ. Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат с.з Амартүвшин, Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат залуу бөх Амарсайхан нар шөвгөрлөө. Дараа дараагийн барилдаануудад улам сайхан олон хурц барилдаан гарна гэдэгт итгэлтэй байна.

С.БАТХУЯГ

(Цогтцэций сумаас "Энержи ресурс Говийн зам" ХХК-ны ажилтан)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж